Ж.Батбаясгалан: Засгийн газар болон нийслэл буруу хүрдтэй машиныг хориглохоор санал нэгдсэн

0
36

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын  дарга Ж.Батбаясгалангийн ярилцлага Itoim.mn сайтад нийтлэгджээ. Түүний ярианаас онцлон хүргэж байна.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын  дарга Ж.Батбаясгалан: Монгол Улсын хэмжээнд баруун, зүүн хүрдтэй авто машины харьцаа хэтийдчихсэн байна. Зөвхөн Улаанбаатар хотод 650 орчим мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Гэхдээ буруу хүрдтэй машины импортыг хориглохдоо эхлээд хугацаа заах ёстой. Өнөөдөр шийдвэр гаргаад маргааш гэнэт зогсоох боломжгүй. Сангийн яам, Зам тээвэр хөгжлийн яам, Засгийн газар дээр энэ асуудлууд яригдаад одоогийн байдлаар хугацаа, зохицуулалтын асуудал ярьж байгаа. Өөрөөр хэлбэл, ирэх жилээс хориглоно ч гэдэг юм уу асуудал байхгүй. Ямар ч байсан ойрын хугацаанд үүнийг шийдье гэдэг нэг чиглэл рүү бүгд харж чадсан.

Өнөөдөр байгаа 650 орчим мянган машинаа гэнэт зогсоож болохгүй. Олон улсын маш олон туршлага байгаа. Тиймээс өнөөдөр байгаа машинуудаа яах вэ гэдэг хамгийн чухал асуудал. Түүнээс импортыг зогсоох хамгийн амархан. Иргэд хэрэглээний зээлээр машин авсаар байгаад өнөөдөр Улаанбаатар хотоо машинд зориулсан хот болгосон байна. Тиймээс нийтийн тээвэр рүүгээ хандсан бодлого барина. Айл бүхэн хоёр машинтай байх уу, аятай, тухтай, хямд нийтийн тээврээр үйлчлүүлэх үү гэдэг сонголт байна. Ер нь бол ганцхан түгжрэл биш Улаанбаатар хотод тулгамдаад байгаа бүх асуудлыг цогцоор нь яръя гэж байгаа. Үүний хүрээнд Засгийн газар дээр агаар, орчны бохирдлыг бууруулах, түгжрэлийг бууруулах асуудлыг шийдье гэсэн зорилт руу явж байгаа. Үүнийг ганцхан талаас нь харах боломжгүй. Цогцоор нь харж байж энэ асуудал бүрэн шийдэгдэнэ.

Эх сурвалж: Itoim.mn

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here