Ардчилсан нам Ц.Тувааныг намаас, Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг намын бүлгээсээ хасжээ

0
68

Намын эсрэг ажилласан гэдэг үндэслэлээр УИХ-ын гишүүн Ц.Тувааныг Ардчилсан намаас хөөжээ. Тодруулбал УИХ дахь АН-ын  бүлгийн дарга Д.Ганбат намын үндсэн дүрмийг зөрчсөн үйлдэл удаа дараа гаргасан учир дүрмийн дагуу Ц.Туваан гишүүнийг намын гишүүнээс дөрвөн жилийн хугацаатай хасах, сахилгын шийтгэл хүлээлгэж байгаа талаар мэдэгдлээ.

Түүнчлэн УИХ-ын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт “Бүлэгт зөвхөн тухайн нам эвслээс албан ёсоор нэр дэсшсэн, сонгогдсон гишүүд орно” гэж зохицуулсан байдаг. Иймд УИХ-д бие даан нэр дэвшиж сонгогдсон гишүүд болох Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар АН-ын хурал болон бие даан гаргах шийдвэрт оролцох боломжгүй гэлээ.

Энэ талаар АН-ын дарга М.Тулгат: УИХ-ын гишүүн Ц.Тувааны хувьд Үндсэн дүрмийн хорооны наймдугаар сарын сүүлийн хуралдаанаар намын гишүүдээс ирсэн гомдлын дагуу авч хэлэлцээд намын дүрэм, сахилагын санкцын дагуу намын гишүүнээс хасах нь зүйтэй гэдэг тогтоол гаргасан байдаг. Үндсэн дүрмийн хороо намын удирдлагаас тусдаа үйл ажиллагаа явуулах ёстой, нам доторх шүүхийн байгууллага шиг байгууллага. Намаас хүн хөөх нь зохимжгүй ч намын дүрэмд байгаа болохоор дүрмийн дагуу явж байгаа юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here