Н.Алтанхуяг: Хаанахын ямар вакциныг хэдий хэр хэмжээгээр авах шийдвэрийг хэн гаргаад байна вэ?

0
32

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/ -ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Нэг жилийн хугацаанд авч байгаа зээл нэг тэрбум гаруй доллар болж байгаа шүү. Хөнгөлөлттэй нөхцөлтэй, хүү нь бага, удаан хугацаанд төлөх юм гээд яриад байдаг. Авч байгаа мөнгөө ариг гамтай зарцуулахгүй бол болохгүй.

Хаанахын ямар вакциныг хэдий хэр хэмжээгээр авах шийдвэрийг хэн гаргаад байна вэ? гэж асуумаар байна. Вакцины бодлогоо тодорхой болго гэж С.Энхболд сайдын засагт хэлээд бараг хоёр жил боллоо. Одоо хэр хугацаанд ямар вакцин нэмж аваар төлөвлөж, түүнд ямар хэмжээний мөнгө шаардагдах вэ. Түүнд хүрэлцэх мөнгө байгаа юу, дахиад зээл авах юм уу.

Эмийн компаниудыг тодорхой болгомоор байна. Ард түмнээ биш мөнгө л бодож байна. Иргэдэд ямар ч бууу байхгүй. Гэнэт л өвдчихөж байна. Хэрэглэх эмийн нэрийг нь хэлээд өг гэж хэлсэн. Одоо иргэд бараг сошиал дээр явж байгаа эмийг бараг таамгаар худалдан авч ууж байна. КОВИД-19-өөр өвдлөө гэхэд эмийн асуудал тодорхой биш байна. Ковид гэдэг чинь мөнгө л ярьдаг зүйл боллоо. Үүгээр айлгаж өчнөөн л зээл авлаа шүү дээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Вакцины төлөвлөлтийг эрүүл мэндийн яам мэргэжлийн байгууллагууд хамтран гаргадаг. Хоёр тун вакцин хийхэд дөрвөн сая нэг зуун гучин мянган тун шаардлагатай. 17 наснаас доош 1.3 сая хүүхэд байдаг.

Өнөөдрийн байдлаар 7.3 сая тун вакцины татан авалт хийсэн. Нөөцөд 1.7  сая тун Pfizer вакцин, 890 мянган тун Vero Cell вакцин байгаа. Журмын дагуу шаардлага хангасан вакцины агуулахад хадгалж байна.

Эмийн хувьд өөрийн улсын эмнэлзүйн багаар давхар хэлэлцүүлж оношилгоо эмчилгээний удирдамжаа гаргадаг. Гуравдугаар тунгийн дархлаажуулалтыг эрчимтэй явуулна. Дөрөвдүгээр улиралд ирэх нэг сая гаруй тун вакциныг ирэх оны нэгдүгээр улиралд хүлээн авах хүсэлтээ өгөөд байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here