З.Боргилмаа: Аялал жуулчлалаа хөгжүүлэх гээд “марихуан зөвшөөрөх” талаар ярьцгааж байна!

0
46

Аялал жуулчлал хөгжүүлэхэд Хар тамхины ургамал зөвшөөрөх асуудал яригдаж байна гэж бичиж байлаа. Үнэн л болж таарч байх шив дээ. Энэ засаг төрийн ёстой зүрх, тархи хоёр нь биш болжээ.

ДОТООДЫН АЯЛАЛ ЗУГААЛГА…

Дотоодын аялал зугаалга л энэ зун идэвхтэй байв шив дээ. Дотоодын аялал жуулчлал гэе гэхээр нэр нь томдохоор, эдийн засагт өгөөжгүй, байгаль орчинд халгаатай ийм салбар ч гэж юу байхав… Хотын захын хэдэн супермаркетад л орлого хийдэг байх, хүний хөл хүрээгүй болов уу гэмээр газарт ч и-март, Оргилын эрээн тор хийсэж явахтай таарна.

Бид улсаараа тэргүүлэх гурван салбарын нэг нь Аялал жуулчлал гээд бодлогын баримт бичигтээ баталчихсан, Ерөнхий сайд нь 400 сая жуулчин ярьчихсан яваа! Цагаан сараар дотоодын зорчилт хөдөлгөөнийх нь тоо 1 тэрбумд хүрдэг хөрштэй /Хятад/ манайх шиг улсад 400 сая жуулчин бол аманд орж ирэх л тоо.

Хамгийн гол нь тэр хэмжээний потенциальтай аялал жуулчлалын секторыг авч явах хүний нөөц, хөдөлмөрийн хуваарилалт байхгүй. Аялал жуулчлалын ард маш их хүн, хүчний хөдөлмөрийн хуваарь дээр явдаг үйлчилгээний салбарууд хөдөлдөг. Үүнээс цааш бид ер нь аялал жуулчлал хөгжүүлнэ гэдэг бүтэшгүй бодлоо орхих хэрэгтэй.

Аялал жуулчлал хөгжүүлнэ гээд баларсан улсын жишээ Тайланд. Манайх яг араас нь явахаар шийдчихээд аргаа барахдаа “марихуан зөвшөөрөх” /аялал жуулчлал татах/ талаар ярьцгааж байгаа сураг сонслоо! /Гүржийн туршлагыг судалж байгаа гэсэн/ Хэрэв тийм бол үнэн аймшиг шүү…

Зөвшөөрсөн улсууд бий ч эрүүл мэндэд хоргүй болохоор нь ингэсэн юм биш /хяналт тогтоохын тулд ихэнхдээ/

Олдоцтой зүйлийн хэрэглээ өсдөг, gateway drugs буюу улам донтолт үүсгэдэг нөлөөтэй… Соёл нь оюун ухаан, боловсрол, хувь хүний хөгжилд биш авлига, цавчаа, хулгай, луйвар, дэл сул мөнгө, нүүрсэнд суурилсан манайх шиг, хөдөлмөрийн насны хүн ам нь сая орчим жижигхэн улс үндэстэнд энэ бол мөхөл шүү. Дэргэд нь Тайландын лэди бой, секс тур “ариун явдал” байх.

Монголын нэг тэргүүлэх салбар нь уул уурхай. Уул уурхайн 2000 оноос хойшх тэсрэлтүүд гадаадын хөрөнгө оруулалт өнөө аялал жуулчлалын салбарынхны арай ядан 20 жил бэлтгэсэн гадаа хэлтэй гайд, орчуулагчдыг нь аваад явчихсан… гэх зэргээс эхлээд л хөдөлмөрийн хуваарь, хүний нөөц хүрэлцэхгүй.

Нөгөө нэг тэргүүлэх салбар нь хөдөө аж ахуй! Газар тариаланчид малчид нь газраа, малын бэлчээрээ булаалддаг энэ салбар дээр уул уурхайнхан орж ирээд лицензтэй талбайн хэрүүл хийнэ. Үүн дээр нэмэх нь аялал жуулчлал бас л байгаль дээр, газар дээр өрнөнө. Байгаль хамгаалагчид нь уул уурхайтайгаа тэмцэлдээд аль нь ч үгүй, хоосон хоцроод дуусна!

Тэргүүлэх салбар гэдэг нь нэг нэгнээ дэмжиж, нэмүү өртөг шингээдэг салбарууд баймаар атал бүр нэг нэгнээ татаж унагадаг, ашгаас нь хойш таталцдаг, харшилдаг 3 салбарыг бодлогын баримт бичигтээ түлхүү хөгжүүлнэ гэж тунхаглачихаад ХӨГЖИЛ горьдоод сууж байдаг тэнэг улс даа бид.  

Миний бодлоор цаашид ядаж АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХӨГЖҮҮЛНЭ гэдэг яриагаа бүр мартаад дотоодын АЯЛАЛ ЗУГААЛГАА аятайхан соёлжуулаад иргэд нь био жорлонгоо ачаад явдаг, и-мартын торондоо хогоо уутлаад буцчихдаг болчихвол болоо бол оо. Өөр хүсэх вэ?!

“Байгалиатай хоёулхнаа” гоё л байсан биз дээ?! Зураг чинь л лав гоё байсан. Байгалиагаа л хайрлая…

МСНЭ-ийн Ерөнхийлөгч З.Боргилмаа

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here