Нийслэлийн захиргаа энэ онд Яармаг руу нүүж амжихгүй

0
36

Засгийн газрын хуралдаанаар нийслэлийн захиргааг Яармагийн шинэ байр руу нүүлгэх шийдвэрийг гаргасан. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын тамгын газрыг нүүлгэн шилжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталж, ннийслэлийн төв захиргааны байрыг 2021 оны арванхоёдугаар сарын 31-ний дотор нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасан юм.

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан“Яг бодит байдал дээр арванхоёрдугаар сарын 31-нд нүүнэ гэж хэлэхэд хүндрэлтэй байгаа. Тиймээс Засгийн газарт асуудлаа тавьж, ажлын хэсэг дээр асуудлыг дахин ярина” гэжээ.

Шинэ байрны А блокын барилгын ажил дууссан ч ковидын халдвар авсан жирэмсэн эхчүүдийг хэвтүүлэн эмчлэх эмнэлгийн ор дэлгээд байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар эмнэлгийг нүүлгэн шилжүүлэх газрыг шийдээгүй. Харин Б блокын барилгын ажил 70 хувьтай явж байгаа бөгөөд ирэх оны эхний улирлуудад дуусгахаар ажиллаж байгаа аж. Тиймээс нийслэлийн захиргааг энэ онд багтаан нүүлгэх боломжгүй асуудлыг шаардлагатай бол дахин Засгийн газрын хуралдаанд оруулах юм байна. 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here