Г.Занданшатар: 1,8 сая тун вакцины хугацаа арванхоёрдугаар сарын 31-нд дуусна

0
56

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /ковид 19-ийн эсрэг  вакцинжуулалтын арга хэмжээ/-ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Азийн хөгжлийн банкнаас ковидийн эсрэг хариу арга хэмжээ, бэлэн байдлыг хангах нийгмийн хариу арга хэмжээнд хэрэгжүүлэх төслийг 2020 оны дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж эхлээд явж байгаа. Төслийн хүрээнд нийлүүлэгдэх эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн үеийн тоног төхөөрөмж эхнээсээ орж ирж, шаардлагатай үед ашиглагдаад явж байгаа. Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр вакцин хадгалах их бүрэн агуулах ашиглалтад орсон. Улсын хэмжээнд вакцины бүрэн агуулах ашиглалтад орсон.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил асуулт тавив. Тэрбээр, “Вакцины агуулах гэж ярьж байна. Энд зөвхөн вакцин хадгалах уу, эмийг хэрхэн хадгалах вэ?” гэв.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “ХӨСҮТ-ийн хашаанд баригдсан агуулах зөвхөн биобэлдмэл болон вакциных. ЗӨСҮТ дээр эм, эмнэлгийн хэрэгслийн агуулах баригдаж байгаа. Ирэх 11 сард ашиглалтад орно” гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Хөтөлбөрүүдийн хүрээнд вакцины татан авалт хангалттай хэмжээнд буюу зарим талаар илүүдэлтэй байгаа. Сүүлийн 900 мянган тунтай нийлээд 1,8 сая тун вакцины хугацаа арванхоёрдугаар сарын 31-нд дуусна гэж байгаа шүү дээ. Вакцины менежмент, гуравдахь тундаа хамрагдах нөхцлүүдээ сайн хэлж өгөхгүй бол болохгүй.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here