О.Чулуунбилэг: МАН нөхөн сонгуульд тактикийн хувьд ялж буй боловч стратегийн хувьд ялагдал руу явчихлаа

0
37

Ардчилсан намын дэд дарга, улстөр судлаач О.Чулуунбилэгийн ярилцлага “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт /2021.10.14/ нийтлэгджээ. Түүний ярианаас онцлон хүргэж байна.

Ардчилсан намын дэд дарга, улстөр судлаач О.Чулуунбилэг: УИХ-ын нөхөн сонгуулийн ирц хүрээгүйн улмаас дахин санал хураалт ирэх амралтын өдрүүдэд болно. Нэгэнт дуусаагүй сонгуулийг одоо дүгнэх нь жаахан эртдэх болов уу. Эрх баригчдын үйл ажиллагаанд иргэд сэтгэл дундуур байгаа учраас ирж санал өгөхгүй, далд эсэргүүцэж байгаа нь нотлогдсон л ач холбогдолтой юм даа. Улстөрийн абсентизм гэж иргэд төрийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаас улстөр, сонгуулиас зугтах үзэгдлийг хэлдэг. Сая тэр л болж өнгөрлөө. Иргэдэд сонголт харагдахгүй байна гэсэн үг. Тэгэхээр стратегийн хувьд бүх намууд ялагдлаа.

Миний бодлоор МАН энэ нөхөн сонгуульд тактикийн хувьд ялж буй боловч стратегийн хувьд ялагдал руу явчихлаа гэж харж байгаа. Э.Батшугарын гишүүний албан бланкан дээрээс Н.Энхбаяр гэж том улстөрчийн шунал, хүслийг гүйцээх мессэжүүд дуусашгүй цуврах болов уу даа. Нэмээд Ерөнхийлөгч асан Х.Баттулга МАН-ын даргад зөвлөж буй. Аливаа нэгдлийг задлах, хагалахдаа мэргэшсэн ийм том хоёр улстөрчийн гараас МАН бүтэн гарахгүй биз дээ. МАН-ын том зовлон одоо л эхэлж байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here