Н.Алтанхуяг: ЭМЯ дэндүү унхиагүй ажиллаж байна

0
55

“Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүнийг оновчтой болгох нь” хэлэлцүүлэг өнөөдөр (2021.10.13) боллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өөрийн байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “Засгийн ажлыг хийхэд амар зүйл байхгүй л дээ. Гэхдээ дэндүү унхиагүй ажиллаж байна, ялангуяа эрүүл мэндийн яам. Угаасаа вакцины бодлого гаргаагүй учраас олон төрлийн вакцин оруулж ирээд хардалт үүсгээд байна. Бусад улс бодлогоо гаргачхаад энэ вакциныг л хийнэ гээд байж байна. Манайх бодлогогүй учраас аймхай хулчгар юмнууд хүний амаар ажиллаж байгаа байхгүй юу.

Төр зохицуулга хийх гэж л байгаа шүү дээ. Наадмын өмнө өвчин тусах цаг хугацааны асуудал боллоо, эмийн багц гаргаад зарлаач гэхэд гөлөгнөөд л алга болсон. Хүмүүс одоо таамгаар эм ууж, эмчилж байна. Төр зохицуулалт хийхгүй, хэдэн эмийн компанийн гарт иргэдээ өгчихсөн. Тэд нар нь дандаа мөнгөн дээр ажиллана. Ковидыг далимдуулж мөнгөн дээр дэндүү ажиллаж байна. Жагсаалтыг нь гаргаад улс нэгдсэн журмаар худалдан авалт хий. Тэртээ тэргүй л мөнгө зараад явж байгаа шүү дээ. Хүний эрүүл мэнд чухал биш, мөнгөний зодоон л болж байна. Хэн нь тендерт ялж эм оруулж ирэх вэ гэдэг байлдаан болж байна. Энэ тоглоом биш” гэв.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here