Д.Ганбат: Яагаад вакцин хийгээд байхад өвчлөл буурахгүй байгаа юм бэ

0
47

“Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүнийг оновчтой болгох нь” хэлэлцүүлэг өнөөдөр (2021.10.13) боллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат өөрийн байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “Вакцин авахад зориулж зээл олгож байгаа газар нь тодорхой вакциныг ав гэдэг шаардлага тавьдаг уу. Мөн вакцины тээвэр хадгалалтад алдаа байна уу, та нарын ажлын арга барилд байна уу. Халдвар арай хэтэрлээ. Дөрвөн хүний нэг нь халдвар авч, өдөрт 20-30-аараа нас барж байна. Яагаад вакцин хийгээд байхад өвчлөл буурахгүй байгаа юм бэ.

Тэр Цагаан хадыг хар. Хятад вакцин хийлгэсэн хүн Хятадын хил нэвтэрч чадахгүй байна. Нэгэнт вакцин өгч байгаа бол Хятадын тал баталгааг нь гаргаж байгаа байлгүй дээ. Хэрэв сайн вакцин өгсөн бол. Хятад, Орос хоёр маш их мэдээлэлтэй улс. Ямар нэгэн байдлаар энэ вакциныг нь буруу хийгээд байна уу та нар. Тунг нь хэтрүүлээд байгаа юм уу. Ийм зүйлээс болоод Засгийн газар нуугаад байна уу. Хүмүүс үйлчилдэггүй вакцин шахуулчихсан, түүнийг нь Хятадын тал мэдэж байдаг. Тиймээс л хил гааль дээр бөөн юм овоорч, нүүрсний тээвэр зогсчхоод байна уу. Үүнийг шалгасан, хянасан юм байна уу. Аюулгүй байдлын байнгын хороо анхаараарай. Вакцины үр дүн ямар байгаа талаар тайлан алга. Тэр вакцин авсан газар, улс орон чинь хилээ нээж өгөхгүй байна шүү дээ. Би шинжлэх ухаанд итгэж байна. Асуудал та нарт л байх шиг байна. Авлигад идэгдчихсэн байна, МАН дээгүүрээ авлигачдын нам болчхож” гэв.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here