Г.Ёндон: Төр шатахууны үнийн асуудалд оролцоод байх ёсгүй

0
45

УУХҮ-ийн сайд Г.Ёндон шатахууны нөөцийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Шатахууны нөөц сэргэж эхэлж байгаа. Яг өнөөдөр гэхэд 17 вагон буюу 1,034 тонн шатахуун ОХУ-аас орж ирлээ. Мөн хилээр хараахан орж ирээгүй 12 вагон шатахуун замд явж байна. БНХАУ-ын Эрээн боомтод үдээс өмнө 11:25 цагт 50 вагон /2,500 тн/ шатахуун ирсэн нь хилээр нэвтэрч орж ирэх гэж байна. Ингээд нөөцийн хэмжээ өсөөд явах юм.

Олон улсын зах зээл дээрх газрын тосны бүтээгдэхүүний үнэ өсөж манайд ч мөн үнэ нэмэгдэх урьдчилсан нөхцөл байдал бий болоод байна. Үнийн асуудлаар удахгүй шатахуун импортлогчидтой уулзалт хийнэ. Төр шатахууны үнийн асуудалд оролцоод байх ёсгүй. Өнгөрсөн хавар эдийн засаг хүнд үед иргэдийн амьжиргаанд бага дарамт учруулах үүднээс өргөн хэрэглээний АИ-92 шатахууны үнийн асуудалд төр оролцсон. Нийгмийн хариуцлагын хүрээнд авч хэрэгжүүлсэн энэ ажлын дүнд импортлогчид 70 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн гэх тооцоо бий. 

Үнэ чөлөөлөх асуудлыг огцом хийж болохгүй. Шатахууны үнэ зах зээлээс хамааран өөрчлөгдөж байдаг. Энэ нь төрөөс хамааралгүй, гадаад зах зээлийн хуулиар явж байдаг гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.Тийм учраас аажмаар үнэ чөлөөлөх алхмуудыг хийж эхлэх хэрэгтэй байна. Үнийн асуудалд төр оролцоод байвал АНН-ээ дэгдээж унагана гэсэн үг. Гэхдээ нэг талдаа АНН-үүд хариуцлагатай байх ёстой. Саяынх шиг хомсдол гаргаж болохгүй. Ийм асуудал давтагдвал хариуцлагын асуудал яригдана. Үнэ зах зээлийн зарчмаар өссөн шиг, зах зээлийн зарчмаар буурч байгаа эсэхэд төр маш нарийн хяналт тавих хэрэгтэй” гэдгийг хэллээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here