“Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн Монгол, Хятадын хамтарсан зөвлөлийн хурлыг хийнэ”

0
43

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон салбарын талаарх мэдээллийг өглөө. 

Тэрбээр “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга ноён Ли Көчянь нарын өчигдөр хийсэн цахим уулзалтын мөрөөр 2004 онд байгуулагдсан “Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн Монгол, Хятадын хамтарсан зөвлөл” 2007 онд хоёр дахь хурлаа хийгээд түүнээс хойш хуралдаагүй байдаг. Тус зөвлөлийн гурав дахь удаагийн хурлыг энэ сарын 15-нд 15:00 цахимаар зохион байгуулах гэж байна.

Энэхүү хамтарсан зөвлөлийн уулзалт нь  манай улсын хөгжлийн гол зорилтот хөтөлбөрүүдтэй уялдаатай төслүүдийн талаар  БНХАУ-ын талтай хамтран ажиллах ямар боломж байгааг ярилцах, зөвшилцөх ач холбогдолтой.

Гурав дахь уулзалтаар манай улсын эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн салбартай холбоотой томоохон төслүүдийг ярихаар эхний ээлжид тохиролцсон. Жишээ нь Улаанбаатар хотыг тойрсон хурдны авто замын төсөл, баганан тулгуурт автобусны зам барьж байгуулах төсөл, Монголын өмнөд бүс нутгийн нар салхины нөөцийг ашиглан сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж, экспортод гаргах цогцолбор байгуулах төсөл, Алтанбулаг- Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам болон зам дагуух логистикийн төв барих төсөл, Гурван улсын хамтарсан хийн хоолойн бүтээн байгуулалт зэрэг төслүүд өчигдөр яригдсан.

Замын-Үүд Эрээн боомтоос БНХАУ-ын далайн боомт руу ачаа тээвэрлэх болон буцааж тээвэрлэх төмөр замын тээвэр дээр Монгол Улстай адилхан тарифын хөнгөлөлт үзүүлэх асуудлыг энэ хуралдаанаар нэмж тавихаар төлөвлөж байгаа. Ингэснээр Монгол улсаас эрдэс баялгийн бүтээгдэхүүн БНХАУ-аар дамжин гуравдагч зах зээл рүү гарах боломж нээгдэнэ гэж харж байна” гэв. 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here