Б.Пүрэвдорж: Дээд шүүх хуучин тогтолцоог авч үлдэхээр зүтгэж байна

0
30

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийвдэрлэсэн. Улмаар Хууль зүйн байнгын хороо уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн билээ.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Монгол Улс ардчиллыг тууштай хэрэгжүүлж байгаа орны хувьд хүний эрх, эрх чөлөөг хангах асуудлыг тэргүүнд тавьдаг. Шүүхийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа өөрчлөлтүүд бол хүний эрхийг хангахад чиглэсэн ажил юм. Шүүхээс буцаахгүй байх, нотол нотлоод шийд гэдэг асуудлыг оруулж ирсэн. Дээд шүүх энэ хуулийн төслийг дэмжихгүй байх шалтгаан бий. 2017-2019 он хүртэлх хугацаанд 22 хэргийг буцаасан байна. Шүүхээс буцаахгүй гэдэг хуультай байхад ингэж буцааж байгаа нь өөрсдийнхөө тогтсон тогтолцоог авч үлдэх гэж байна гэсэн үг” гэв.

Мөн тэрээр “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтын дагуу мөрдөн байцаалт, прокурорын хяналт тодорхой хугацаатай. Гэмт хэргийг мөрдөж байна гээд удах, эсвэл алга болгох зэрэг асуудлыг хуулиар зохицуулж байгаа. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт нотлох баримттай холбоотой зөрүүтэй асуудал гарвал буцааж болно. Шүүх, прокурор, Засгийн газраас зөрүүтэй саналууд олон гарсан. Өнөөдөр энэ хуулийг хэлэлцэх эсэхийг шийдэж байгаа тул засаж ажлын хэсэг байгуулаад дахин ажиллах боломжтой” хэмээн байр сууриа илэрхийлэв.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here