О.Цогтгэрэл: Өргөн хэрэглээний барааны үнэ өссөн байхад инфляц 8.9 гэж зөв тооцсон уу

0
23

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдааны үеэр гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Монголбанк 2022 оны төсвийг юу гэж харж байна. Төсөвт байгаа эрсдэлүүдийг тооцсон уу. Тэр тусмаа төсвийн орлогын алдагдлыг тооцох хэрэгтэй. 36 сая тонн нүүрсний экспортын таамаглал зэргийн цаана төсвийн алдагдлын далд хэлбэр нуугдаж байгаа байх.

Зарим өргөн хэрэглээний барааны үнэ өссөн байхад инфляц 8.9 гэж зөв тооцсон уу. Хэрэглээний үнийн индексийг тооцдог сагсны бүтэц ямар байна. Иргэдийн худалдан авах чадварт нөлөөлж байгаа үнийн индекс өөр байна. Үүн дээр тайлбар өгнө үү” гэв.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here