Нөхөн сонгуульд санал өгсөн сонгогчид нэмэлт санал хураалтад оролцохгүй

0
24

Монгол Улсын Их Хурлын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 10-нд болсон. Гэвч санал хураалтад оролцсон сонгогчдын ирц 50%-д хүрээгүй тул 2021 оны аравдугаар сарын 16-ны өдөр нэмэлт санал хураалт явуулах шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргаад байгаа билээ. 

Иймээс УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт 2021 оны 10 дугаар сарын 16-ны бямба гарагт болно. Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хорооны сонгогчдыг саналаа өгөхийг Сонгуулийн ерөнхий хорооноос уриаллаа. Мөн аравдугаар сарын 10-нд болсон нөхөн сонгуульд саналаа өгсөн сонгогчид хамаарахгүй ажээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here