Н.Алтанхуяг: Шүүх бол төгсгөлийн шат шүү дээ, гэтэл наана нь хэргийг завхруулдаг

0
39

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийвдэрлэсэн. Улмаар Хууль зүйн байнгын хороо уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн билээ.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Прокурор, мөрдөгч дээр чинь том мафи байгаа. Шүүх бол төгсгөлийн шат шүү дээ, гэтэл наана нь хэргийг завхруулдаг. Хавтаст хэрэгт зарим материал авдаггүй. Би амьдралын жишээ ярьж байна. Тэгснээ шүүхэд оруулахдаа гүйцэтгэх ажиллагааны шугамаар гэдэг. Би прокурорт бас итгэхгүй байгаа, яагаад гэхээр босоо тогтолцоотой. Наад дундуур чинь би явсан учраас хаана юу болдгийг би сайн мэдэж байна. Процессоо зөв болгох ёстой.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here