С.Ганбаатар: “Хуурай гүжирт хариугүй” гэдэг байдлаар л хариу өгье дөө

0
48

БНСУ цар тахлын дөрөв дэх давалгаанд “нэрвэгдээд” байгаа тул эмчилгээ сувилгаа болон тус улсад суралцаж буй оюутнуудыг л хүлээн авч байгаа. Харин өөр чиглэлээр виз мэдүүлсэн иргэдийг авах боломжгүйг мэдэгдээд байгаа юм.

Гэтэл өнгөрөгч мягмар гаригийн “Өдрийн сонин”-ы дугаарт БНСУ-ын Засгийн газраас манай улсад нот бичиг ирүүлсэн гэх мэдээлэл нийтлэгдсэн. Тодруулбал, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир тэргүүтэй зургаан гишүүн тус улсад зочилж, энэ үеэр тэдний нэгээс коронавурисийн халдвар илэрсэн аж. Үүнээс болж БНСУ-ын Засгийн газар манай улсад нот бичиг хүргүүлжээ. Мөн УИХ-ын гишүүн С.Ганбаатар коронавирусийн халдвар авсан гэх мэдээлэл ч хэвлэлүүдээр цацагдаад буй. Нэр дурьдагдсан гишүүд үүнтэй холбоотой тайлбар мэдэгдэл хийгээгүй.

Тэгвэл “Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт УИХ-ын гишүүн С.Ганбаатарын ярилцлага нийтлэгджээ. Энд тэрбээр уг мэдээллийг ор үндэсгүй хэмээх хариулm өгсөн байна. Түүний тайлбар хариултыг хүргэж байна.

Тэрбээр, “Хуурай гүжирт хариугүй” гэдэг байдлаар л хариу өгье дөө. Олон жил гөрдүүлж, гүжирдүүлж байна. Энэ харин зөөлөн, цагаан гүжир болжээ. Хөөрхий ковид тусчихсан байна, юу юу гэсэн гэлээ. Бүгд худлаа мэдээлэл шүү. Миний хувьд өнгөрсөн долоо хоногт тойрог дээрээ жижиг, дунд үйлдвэрлэгчдийг хэрхэн дэмжих вэ гэдэг асуудалд анхаарал хандуулж ажилласан. Ялангуяа ажилгүйдэл ихтэй зургаан багтаа зориулж жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх ажлыг зохион байгуулж байгаа” гэжээ.

Мөн тэрбээр шуугиан дагуулаад буй Хөрөнгө оруулалтын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар дараах байр суурийг илэрхийлсэн байна.

“Хөрөнгө оруулалтын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг би 100 хувь эсэргүүцэж байгаа. Хөрөнгө оруулалтын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулалтыг олон жил ярилаа. Яагаад үндэсний бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдаа дэмжих талаар нэг ч үг хэлдэггүй юм бэ. Ийм захиалгын хуулиудын эсрэг бид хатуу зогсож сурах ёстой” гэв.

Эх сурвалж: Өглөөний сонин

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here