Ц.Мөнх-Оргил: Шүүхийнхнийг дууд, прокурорынхныг дууд, бүгдээрээ ярилцъя!

0
29

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийвдэрлэсэн. Улмаар Хууль зүйн байнгын хороо уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн билээ.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-оргил: Дээд шүүх, прокурор нараас ирж байгаа саналын талаар нэг сайн ярилцмаар байгаа юм.

Засгийн газар ч гэсэн заримыг нь дэмжээд заримыг нь дэмжихгүй байгаа юм уу. Энэ маш чухал асуудал учраас хэлэлцүүлгээ түр зогсоогоод, шаардлагатай бол маргааш үргэлжлүүлж хуралдуулах, хуралдаандаа заавал Дээд шүүхийн Эрүүгийн танхимынхан, Ерөнхий прокурор, Мөрдөн байцаалт явуулж байгаа газрын төлөөлөгчдөөс байлгах саналтай байна. Тэгж тал талаас нь үзмээр байгаа юм.

Манай эрүүгийн процессын үндсэн зарчим нь хэргийн бодит байдлыг тогтоох үүргийг зөвхөн мөрдөгч, прокурорт биш бас шүүхэд оногдуулчихсан. 1.7.3 дээр “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно оо гэдэг нь шүүх өөрөө бодит байдлыг тогтооход оролцох ёстой” гээд хуульчилчихсан байхгүй юу.

Тэгэхлээр шүүх ийм хэрэг, ийм асуудал тавиад байхаас өөр аргагүй болчихоод байгаа юм.

Бид нар амьдрал дээр ийм жишээ зөндөө л харж байна шүү дээ. Проблем нь шүүхдээ биш, ер нь бол прокурорт, заримдаа мөрдөгч нартаа байна шүү дээ.

Бид нар бодит амьдрал дээр үүнийг харж байна. Хэргээр дутуу мөрдөөд, эсвэл хэргээр нотлох баримт дутуу оруулаад ял завшуулах бололцоо олгоод байдаг.

 Одоогийн манай гишүүдийн өргөн барьснаар оруулчих юм бол хохирогчид нь давхар хохироод, хэрэг үйлдсэн нөхдүүд нь мөрдөн байцаагчтайгаа хуйвалдсан байх юм бол ял завшаад явчих бололцоо гарч байгаа байхгүй юу.

Тэгэхээр үүнийг хаах ямар бололцоо байна?

Ер нь бол зарчмыг нь дэмжээд байгаа юм. Энэ нь зөв, ийм байх ёстой. Шүүгч прокурорын хяналт, дээд шатны хяналт тогтоож байгаа юм шиг “Өө, энэ хэргийн энийг нь дутуу мөрдчихсөн байна, үүн дээр мөрдөөд, шалгаад ир, энийг байцаагаад ир” гэж буцаагаад байх нь зохимжгүй.

Гэхдээ 1.7.3 дахь заалт байгааг бид нар бодолцож, нэгдүгээрт, Дээд шүүхийн ерөнхий прокурорын саналуудыг харгалзаж байж ул мөртэй шийдмээр байгаа юм аа.

Хоёрдугаарт, 2017 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ингэж нэг нэгээр нь нэмэлт, өөрчлөлт оруулалгүйгээр бүхэлд нь харах бололцоо байна уу, Бямбацогт дарга аа?

Засгийн газартайгаа ярихгүй бол алдаа дутагдалтай юмнууд маш их байна шүү дээ. Дутуу юмнууд ч байна.

Бид нар амьдрал дээр харж байна шүү дээ. Өчнөөн хүнийг ар гэртэй нь тамлаад, хилс хэрэгт гүтгэж, шүүхээр чирж, чирж явчихаад юу ч болоогүй юм шиг торгууль хүлээгээд, эсвэл нийслэлийн прокурор байсан бол аймагт очиж ажлаа үргэлжлүүлж хийгээд л явж байдаг.

Ийм алдаа дутагдлуудыг бид ядаж процессынхоо хууль дээр хянах ямар бололцоо байгааг хармаар байгаа байхгүй юу.

Амьдрал дээр өмнө нь тохиолдож байгаагүй, манай монголын нөхцөлд шинээр гарч ирж байгаа тохиолдлууд байна.

Санхүүгийн гэмт хэргээр жишээ татвал, саяхан казахстаны нөхдүүд ирээд л  баахан хүнийг залилчихаад яваад өглөө шүү дээ. Тэгээд хэрэг нь ерөөсөө шүүх дээр очдоггүй. Яасан гэхээр хохирлыг бүрэн тогтооно, бүх хохирогчдыг нь илрүүлнэ гээд сунжраад л байдаг. Шүүх дээр аваачаад очихоор хуулийн заалтын дагуу “хохирогчид нь бүрэн илэрсэн үү, бүрэн тогтоогдсон уу. Алив та нар төгс төгөлдөр шийдвэр гаргахын тулд бүрэн тогтоогоод ир” гэдэг.

Бусад орнуудад харин яаж байна гэхээр хохирогчдыг ангилчихаж байгаа байхгүй юу.

Ангиллыг нь тогтоогоод, хохирогчдыг төлөөлөөд гурван хүн нэхэмжлэл гаргачихлаа гэхэд тэр хүрээнд нь асуудлыг шийддэг. Дараа дараагийн хохирогчид гараад ирэхэд гэм буруутай гэдэг нь тогтоогдчихсон, ял оноочихсон учраас хохирлын хэмжээг л тогтоох асуудал үлдчихээд байгаа байхгүй юу.

Эсвэл бүгдийг нь төлөөлөөд өгч байгаа учраас хохирлыг тэр чигээр нь тогтоогоод, дараа нь хохирогч гарч ирэх юм бол хохирлын сангаасаа мөнгөө авдаг юм байна.  Тэгэхээр энэ хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжихээс өмнө хэдүүлээ асууя, зөвлөлдөе гэдэг горимын саналтай байна. Би бол үүнийг хэлэлцэхийг дэмжиж байна. Гэхдээ хэдүүлээ прокурорынхон, шүүхийнхнийг сонсож байгаад хэлэлцэх эсэхийг дэмжье.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here