С.Билгүүн: Шүүх бүрэлдэхүүнийг санамсаргүй сугалааны аргаар хуваарилахаар журамласан

0
52

Нийт шүүгчийн анхдугаар чуулган өчигдөр Төрийн ордонд болсон. Чуулганаар хэлэлцсэн асуудал, үр дүнгийн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээлэл хийлээ.

Нийт шүүгчийн анхдугаар чуулганаар шүүгчид товлосон асуудлаа хэлэлцэж, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүдийг нууц санал хураалтаар сонгов.

Нийт шүүгчийн олонхын санал авсан:

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Зоригтбаатар,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Насандэлгэр,

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнээр сонгогдсонд тооцож, Нийт шүүгчийн чуулганы хуралдааны тогтоолыг баталсан юм.

Мөн Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Номуулин,  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сугар нарыг Сахилгын хорооны шүүгч гишүүнээр сонголоо.

Нийт шүүгчдийн чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн нарийн бичгий дарга С.Билгүүн “Хэрэг нэхэмжлэл, гомдол, хүсэлт, тодорхой маргааныг шийдвэрлэх бүрэлдэхүүнийг томилох үйл явц бүхэлдээ хүний оролцоогүйгээр санамсаргүй, сугалааны аргаар явадахаар журам тогтоосон. Тэгэхээр Монгол Улсын шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа бүх хэрэг маргаанууд энэ нийтлэг журмын дагуу хуваарилагдана. Хэрэг хуваарилах ажиллагаа нь өөрөө шүүхийн хараат бус, бие даасан байдлын нэг чухал суурь. Энэ нийтлэг журмыг Нийт шүүгчдийн чуулганаар хэлэлцэн баталсан” гэдгийг онцоллоо.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here