Баянхонгорт гэрийн найранд оролцсон 39 хүн халдвар авчээ

0
4

Covid-19 халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.09.03/мэдээлэл хийлээ.


ХӨСҮТ-ИЙН ДЭД ЗАХИРАЛ Ж.БАЙГАЛМАА:

-Сүүлийн долоо хоногт өдөрт бүртгэгдэх Covid-19 халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэж 3000 даваад байна. Нийт батлагдсан тохиолдлын 73 хувь нь орон нутагт, 27 хувь нь нийслэлд бүртгэгдэж байна. Тухайлбал, Булган, Ховд, Архангай, Баянхонгор, Увс, Дорнод, Өвөрхангай, Говь-Алтай, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт өдөрт бүртгэгдэж буй халдварын тохиолдол нэмэгдэж байна. Хүн амын дунд дэлгүүр худалдааны төв, эмийн сан хооронд хөл хөдөлгөөн хамгийн их буюу 154 хувьтай байна. Монгол Улсад цар тахлын хоёр давалгаа бүртгэгдсэн. Халдварын нөхцөл байдлын талаарх наймдугаар сарын 28-ны урьдчилсан таамаглалаар нийслэлд ирэх 14 хоногт өдөрт бүртгэгдэх Covid-19 халдварын тохиолдол 900 давах тооцоо гарчээ.

Дельта хувилбарын тандалтын хүрээнд эерэг сорьцуудад шинжилгээ хийж байгаа. Сүүлийн долоо хоногт хийсэн шинжилгээгээр 35 хувьд нь дельта хувилбар илэрсэн. Хүүхдүүдийн хувьд 0-17 насны хүүхдийн өвчлөл нийт өвчлөлийн 19.6 хувийг эзэлж байна. Есдүгээр сарын 2-ны байдлаар 43 мянган хүүхэд өвчилснөөс 70.4 хувь нь Улаанбаатарт бүртгэгдсэн. Хүүхдүүдийн халдвар авах тохиолдол наймдугаар сарын дундаас нэмэгдэж байгаа бөгөөд ялангуяа 5-11 насны хүүхдийн өвчлөл хамгийн өндөр хувьтай байна.

Мөн энэ үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр найр хурим хийсний улмаас халдвар авах тохиолдол нэмэгдэж байгааг анхаарууллаа. Тэрбээр “Баянхонгор аймагт гэрийн найр хийсний улмаас 39 хүн халдвар авсан гэдгийг хэлсэн юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here