“Хүүхдийн төлөө фонд”-од цугларсан мөнгө сангийн дансанд ороогүй

0
7

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа:

Хүүхдийн төлөө фондыг олон жилийн дараа дахин сэргээж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад багагүй хугацаа шаардагдсан.  Шинэ  жилийн үетэй давхцсан, дээр нь хууль нь батлагдаагүй байсан тул төрийн бус байгууллагыг Соёлын яамны дэд сайд байгуулж, хандивын тоглолтыг зохион байгуулсан.

Тэрхүү тоглолтоор 1.3 тэрбум төгрөг цугласан. Тэр мөнгө  Хүүхдийн төлөө сан болж албажсан хойно Засгийн газрын тусгай санд байршуулна.

Өнөөдрийн байдлаар хуулийн дагуу процессууд нь албажиж, төрийн сан дээр тусгай данс үүссэн. Сангийн эхний санхүүжилт нь  сонирхол татахуйц дугаарын дуудлага худалдааны орлого байлаа. Тун удахгүй “Хүүхдийн төлөө фонд” төрийн бус байгууллага татан буугдаж, санд 1.3 тэрбум төгрөг санд байрших байх.

Эх сурвалж: News.mn

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here