Х.Баттулга Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллана

0
9

Ерөнхийлөгч асан Х.Баттулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны бус зөвлөхөөр ажиллахаар болжээ.

Яг одоо Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр томилох тушаалыг яаралтай гаргаж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг асуудлыг МАН-ын удирдлагын түвшинд удаан хэлэлцжээ. 

Түүнийг УИХ-ын 28 дугаар тойрог буюу СХД-т нэр дэвшинэ гэсэн мэдээлэл гараад байсан ч тэрээр ийнхүү Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр ажиллахаар боллоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газраа унагаах шийдвэр гаргахдаа “Ерөнхийлөгч Х.Баттулга Төв талбайд жагсаал зохион байгуулж, Засгийн газрыг унагаасан” гэж хэлж байв. Гэтэл тэрээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр томилуулах эцсийн шийдвэрийг гаргажээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here