С.Жавхлан нөхөн сонгуульд нэр дэвшинэ

0
16

УИХ-ын Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд “Хамаг Монгол төслийн удирдагч санаачлагч, МУГЖ, Тува улсын гавьяат жүжигчин УИХ-ын гишүүн асан Самандын Жавхлан нэр дэвшихээр шийджээ. 

Тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшээд, ялалт байгуулсан. Ингээд 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн Ардчилсан намд элсэж, тус намаас Увс аймагт өрсөлдсөн билээ. Энэ удаад бие даах эсвэл намаас нэр дэвших эсэх нь тодорхойгүй байгаа аж. Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн тэрбээр “Увс нутгийнхан миний дууг битгий сонсоорой” хэмээн лайв хийсэн удаатай. Харин дараа нь тогтлолт хийхдээ “Увс нутгийнхан ирж, миний дууг сонсож болно” хэмээн залруулсан билээ.

Дашрамд дурдахад 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө С.Жавхлан ШИНЭ намд элсэж, Л.Болд, Ж.Батзандан нартай орон нутгаар тойрч иргэдтэй уулзалт хийж байсан. Гэсэн ч тэрээр ШИНЭ намаас удалгүй гарч, АН-ын гишүүн болж, сонгуульд тааруухан оролцсон.

Эх сурвалж: zindaa.mn

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here