НАМЗХ-ны Удирдах зөвлөлд “угсаа залгамжлагчид” оржээ

0
30

Өчигдөр /2021.08.17/ “Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн VI хуралдаан болж өндөрлөлөө. Тус хуралдаанаар Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва үүрэгт ажилд томилогдсонтой холбогдуулан,  Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Оргилыг Удирдах зөвлөлийн гишүүдийн 100% саналаар сонгосон байна.

Тодруулбал, МАХН МАН-тай нэгдэхдээ намын албан тушаалд 30 квот авахаар тохиролцсон. Уг тохироо ёсоор квотынхоо дагуу өчигдөр НАМЗХ-ын Удирдах зөвлөлд 16 хүн оруулжээ. Тэдэн дунд Н.Энхбаярын хүү Батшугар, “Магнай трейд”-ийн Ганзоригийн хүү Дашням, “Анод” банкийг дампууруулсан гэгддэг Гүр-Аранзын хүү Төгөлдөр, “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэнгийн хүү Бадрахжаргал нарын “угсаа залгамжлагчид” багтжээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here