Л.Оюун-Эрдэнэ: Цаашид вакциныг төлбөртэй болгоно

0
19

Засгийн газрын 200 хоногт зориулсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ярилцлагын нэвтрүүлэг телевизүүдээр цацагдлаа. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакциныг төлбөртэй болгоно хэмээв.

Тэрээр “Вакцинжуулалтад хамрагдаагүй иргэддээ хандаж хэлэхэд цаашид вакциныг үнэтэй болгоно гэж бодож байгаа. Он гараад ч юм уу.

Өнөөдөр вакцин ямар үнэтэй вэ гэдгийг хүмүүс мэдрэхгүй байна. Яагаад гэвэл үнэгүй учраас. Вакцин худалдан авахад Засгийн газар ямар хэмжээний зардал гаргасан бэ гэдгийг ойлгохгүй байна. Магадгүй үнэтэй байсан бол хүмүүс илүү хурдан вакцинд хамрагдах байсан ч байж магадгүй” гэв. 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here