Х.Нямбаатар: Бичлэгээр дарамталж цагдаагийн албан хаагчдаас зургаан сая төгрөг авсан

0
21

Цагдаагийн албан хаагчид иргэдийн биед халдаж байгаа бичлэг олон нийтийн цахим сүлжээнд цацагдсан. Уг асуудлын талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тайлбар хийлээ.

Тэрбээр, “Цагдаагийн байгууллагын алба хаагчидтай холбоотой бичэг сая гарсан. 2019 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн шөнийн 03:05 минутад болсон үйл явдал. Тухайн үед Чингэлтэй дүүргийн эргүүлийн хоёр цагдаа бааранд хүмүүс танхайрч байна гэсэн дуудлагаар очсон юм билээ. Дуудлагаар очсон цагдаагийн өмнөөс эсэргүүцэл үзүүлж, нэг цагдааг сандлаар цохьсон. Ингээд манай цагдаагийн алба хаагчид иргэдтэй зүй бусаар харьцах процесс явагдсан.

Ар гэрийнхэн нь уг бичлэгийг үзүүлж, энэ бичлэгийг цацна гэж дарамтлах байдлаар сүүлийн хоёр жилийн хугацаанд цагдаагийн албан хаагчдаас зургаан сая төгрөг авсан байсан. Энэ хэргийг холбогдох байгууллагуудаас шалгаж байгаа. Цагдаагийн байгууллагын удирдлагуудад иргэдтэй харилцах утасны сурталчилгаа хий, дуудлага мэдээлэл тогтмол авч, өргөдөл гомдлуудыг тухай бүрд нь барагдуулах ажлуудыг зохион байгуулах, албан хаагчдад сэтгэл зүй, зан суртахууны сургалтыг зохион байгуулах чиглэл өгсөн. Тиймээс иргэд та бүхэн цагдаагийн албан хаагчидтай холбоотой гомдол дуудлага байвал өгөөрэй” гэлээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here