“Н.Түвшинбаярын хэргийг ХУД-ийн прокурор хянаж байна”

0
40

Улсын ерөнхий прокурорын газрын Олон нийттэй харилцах албанаас Олимпын аварга, МУГТ Н.Түвшинбаяртай холбоотой мэдэгдэл гаргажээ.

Тухайн мэдэгдэлд “Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт Хан-Уул дүүргийн прокурорын газраас хяналт тавьж байна. Эрүүгийн хууль хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн тогтоохын тулд хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс зайлшгүй мэдүүлэг авах шаардлагатай. Энэ ажиллагаа хүлээгдэж байна” гэжээ.

Хэргийг сануулбал, Олимпын аварга Н.Түвшинбаяр дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Улсын начин Э.Энхбатын биед ноцтой гэмтэл учруулсан.

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Н.Түвшинбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн саналыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн тавдугаар сард хянан хэлэлцсэн юм. 

Тэрбээр тавдугаар сарын 20-ны өдөр суллагдаж, гадуур байцаалт өгч байв. Энэ хугацаандаа Монголын үндэсний олимпын хороогоор орж, ажилдаа эргэн орсноо мэдэгдсэн. Мөн Монголын үндэсний олимпын хорооны тамгыг авч зугтсан гэх мэдээлэл гарч байв. МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд хуралдаж, Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэн бөгөөд удалгүй Н.Түвшинбаяр нь авч явсан тамгаа эргүүлэн өгснийг мэдэгдсэн билээ.

Түүнд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуустал Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here