“Эрээнд гацсан ачааг татан авахад төмөр замын вагоны хүчин чадал чухал”

0
34

Шадар сайд С.Амарсайхан, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Мэргэжлийн хяналтын газрын дарга Т.Гантулга болон бусад албаны хүмүүс Замын-Үүдэд ажиллаж байна. Тус боомтын удирдлагууд солигдсон сарын хугацаанд хийсэн ажлын талаар Замын үүд дэх гаалийн албаныхан мэдээлэв.

2021 оны долдугаар сарын 1-ны байдлаар чөлөөт бүс болон бүсийн гадна талбайд нийт 2600 тээврийн хэрэгслийн дараалал үүссэн байна. Харин долдугаар сарын 30-ны өдрийн байдлаар чөлөөт бүсийн хашаанд 237, гадна талбайд 1285 тээврийн хэрэгсэл байгаа аж. Долдугаар сарын 18-наас эхлэн хилээр нэвтрэх дарааллын дугаарыг олгож эхэлсэн байна. Авто замаар тээврийн хөдөлгөөнийг зохицуулахаас гадна төмөр замын ачаа эргэлтэд анхаарлаа хандуулж эхэлсэн талаар албаныхан хэллээ.

Шадар сайд С.Амарсайхан “Одоогийн байдлаар Эрээний талд 3 мянган тонн орчим ачаа бараа гацсан байгаа. Эдгээрийг татан авахад төмөр замын вагоны хүчин чадал чухал. Үйлдвэрлэгч үйлчилгээний байгууллагуудын бараа, бүтээгдэхүүнүүд хэдэн сар гацсан. Өдөрт 110 машин хилээр гарч байгаа. 150-160 тээврийн хэрэгсэл өдөртөө гаалиар орж ирж байна” гэв.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here