Х.Нямбаатар: Намайг ажил авахаас өмнөх бичлэг тарааж, бухимдал үүсгэсэнд харамсаж байна

0
46

Цагдаагийн алба хаагчид иргэдийг зодож буй бичлэг цахим орчинд цацагдсан. Иргэдийн биед халдсан алба хаагчдыг ажлаас нь чөлөөлж, уг асуудлыг шалгаж буй талаар ЦЕГ-аас мэдээлсэн юм.

Тодруулбал, 2019 оны хоёрдугаар сарын 25-ны 03:01 цагт цагдаагийн байгууллагад ирсэн Улаанбаатар их дэлгүүрийн хойд талд байрлах баарнаас төлбөр тооцоо хийхгүй маргаан үүсгээд байна гэсэн дуудлагаар үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн эргүүлийн алба хаагчид очиж ажилласан. Ингэж ажиллахдаа цагдаагийн алба хаагчид тодорхой хэмжээний зөрчил үйлдэж иргэний эрх чөлөөнд халдсан нь тогтоогдсон.

Тухайн үед иргэд, цагдаагийн алба хаагчид хоорондоо ярилцаж дээд шатны байгууллага, удирдлагад мэдэгдэж бүртгэлд оруулахгүй нуун дарагдуулсан байсан нь өчигдрийн цахим сүлжээн дэх бичлэгээр нийтэд ил болж, цагдаагийн албаг хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, эрх бүхий байгууллагад зөрчлийг шалгуулах материалын хамт илгээсэн.

 Түүнчлэн дээрх асуудлыг яаралтай шалгаж, холбогдох хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ сайд Д.Нямбаатарт үүрэг болгосон юм. 

Тэгвэл салбарын сайд Х.Нямбаатар цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийжээ.

Тэрбээр, “Цагдаагийн байгууллагад хүний эрхийг дээдэлж, хүнлэг энэрэнгүй байх явдлыг нэн тэргүүнд тавьж ажиллахыг үүрэг болгосоор ирсэн. Намайг ажил авахаас өмнөх бичлэг тарааж олон нийтийн бухимдал үүсгэж байгаад харамсаж байна” гэж өөрийн цахим хаягтаа бичжээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here