Д.Манлайбаатар: Хоёр жилийн өмнө нуун дарагдуулсан хэрэг цахим сүлжээн дэх бичлэгээр ил боллоо

0
41

Цагдаа нар иргэнийг зодож танхайрсан асуудлаар Нийслэлийн цагдаагийн газраас мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын АБХ-н дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар “Өчигдөр 21 цаг орчимд нийтийн цахим сүлжээнд цагдаагийн албан хаагч иргэний эрхэнд халдаж буй бичлэг цагцагдсан. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагын удирдлагаас хойшлуулашгүй арга хэмжээ авах үүрэг чиглэл өгч, шалгалт явууллаа.

Бичлэгээр энэ үйлдэл тогтоогдож байгаа. Тодруулбал, 2019 оны хоёрдугаар сарын 25-ны 03:01 цагт цагдаагийн байгууллагад ирсэн Улаанбаатар их дэлгүүрийн хойд талд байрлах баарнаас төлбөр тооцоо хийхгүй маргаан үүсгээд байна гэсэн дуудлагаар үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн эргүүлийн алба хаагчид очиж ажилласан. Ингэж ажиллахдаа цагдаагийн алба хаагчид тодорхой хэмжээний зөрчил үйлдэж иргэний эрх чөлөөнд халдсан нь тогтоогдсон.

Тухайн үед иргэд, цагдаагийн алба хаагчид хоорондоо ярилцаж дээд шатны байгууллага, удирдлагад мэдэгдэж бүртгэлд оруулахгүй нуун дарагдуулсан байсан нь өчигдрийн цахим сүлжээн дэх бичлэгээр нийтэд ил болсон. Энэ хэрэг яагаад тухайн үед цагдаагийн байгууллад бүртгэгдээгүй болохыг шалгаж байгаа.

Үүнтэй холбогдуулан хойшлуулашгүй шалгах ажиллагаа дотоод албаны хүрээнд хийгдээд, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх гэмт хэргийн зөрчилтэй байна гэж үзээд прокурорын байгууллагын хянан шалгах ажиллагааны харьяаллаар АТГ-т шилжүүлэх саналыг хүргүүлэн ажиллаж байна.

Урьд шөнө тухайн алба хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, эрх бүхий байгууллагад зөрчлийг шалгуулах материалын хамт илгээсэн. Хэргийг эрх бүхий албан тушаалтнууд хуульд заасан хугацаанд шалгана. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасанчлан мөрдөн шалгах ажиллагааны хүнд, хөнгөний зэргээс шалтгаалан 2,6 жил шалгадаг. Гэхдээ үүнийг хурдан шалгана гэдэгт найдаж байна.

Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн асуудал үеийн үед яригдаж байгаа асуудал. Үүнийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр Төв байгууллагаас олон талын арга хэмжээ авч байна” гэлээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here