О.Гүндэгмаа 26-р байранд орж, тэмцээнээ өндөрлүүллээ

0
34

“Токио 2020” Зуны олимпын наадмын эмэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны хурдан буудлага өнөөдөр 08:00 цагаас эхэлсэн. Уг төрөлд манай хоёр тамирчин цэц мэргэнээ сорьсон.

Монгол Улсаа төлөөлөн оролцсон МУГТ О.Гүндэгмаа хоёр өдрийн дараах байдлаар 30 сумнаас 578 оноо цуглуулан 26-р байрт орсон бол Ц.Анударь 572 оноотой 34-р байрт оржээ.

О.Гүндэгмаа эхний өдрийн байдлаар 30 сумаас 283 оноо авч 38-р байр эзлээд байв.

Энэхүү төрөлд нийт 44 тамирчин өрсөлдсөн бөгөөд 584 болон түүнээс дээш оноотой найман тамирчин шигшээ шатанд шалгарчээ.

Финалд шалгарсан найман тамирчин:

  1. Антоанета Костадинова (Болгар) – 590
  2. Жиаруйшуан Шиао (Хятад) – 587
  3. Виталина Бацарашкина (ОХУ) – 586
  4. Дорен Веннекамп (Герман) – 586
  5. Чиа Чен Тиен (Тайвань) – 584
  6. Анна Коракаки (Грек) – 584
  7. Чиа Юин Ву (Тайвань) – 584
  8. Минжун Ким (Өмнөд Солонгос) – 584

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here