Ц.Анударь мухар олгойн үрэвсэлтэй гэж оношлогджээ

0
49

“Токио 2020” Зуны олимпын наадмын эмэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны хурдан буудлага өнөөдөр 08:00 цагаас эхэлсэн. Энэ төрөлд манай тамирчин Ц.Анударь цэц мэргэнээ сорьж, 30 сумнаас 285 оноо авсанаар нийтдээ 572 оноогоор 34-р байр эзэллээ.

Олимпын үеэр Ц.Анударьт мухар олгойн үрэвсэл оношлогдсон ч өвдөлтөө тэвчин тэмцээнээ амжилттай өндөрлүүллээ. Тодруулбал, өчигдөр тэрээр тогтоол буудлагын дараа бие нь муудаж, эрүүл мэндийн тусламж авчээ.

Энэхүү төрөлд нийт 44 тамирчин өрсөлдсөн бөгөөд 584 болон түүнээс дээш оноотой найман тамирчин шигшээ шатанд шалгарчээ. 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here