Иргэний биед халдсан цагдаагийн алба хаагчдад хариуцлага тооцохыг үүрэгдлээ

0
39

Цагдаагийн алба хаагчид иргэний биед халдаж буй бичлэг цахим орчинд тархсан.Тодруулбал, цагдаагийн алба хаагчид хоёр иргэнийг г авлан, өөрийгөө хамгаалах чадваргүй байх үед нь цо хих, ө шиглөх зэргээр зүй бус харьцаж байгаа үйлдэл хяналтын камерт бичигдэн үлдсэн байна.

Уг бичлэгтэй холбоотой асуудлыг яаралтай шалгаж, цагдаагийн алба хаагчдад хуулийн хариуцлага тооцуулах үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт өгсөн талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдэгдэв.

Мөн ЦЕГ-аас “Цагдаагийн ерөнхий газраас цагдаагийн алба хаагчид иргэдийн эрх чөлөөнд халдаж байгаа бичлэгтэй холбогдуулан албаны шалгалт явуулж байна” хэмээх мэдэгдэл гаргажээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here