Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-д айлчилна

0
30

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2021 оны долдугаар сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Тэрбээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар айлчлах юм гэж ГХЯ-наас мэдээллээ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ оны тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 5-нд ОХУ-д айлчилсан. Тус айлчлал нь цар тахлаас хойших Монгол Улсын Засгийн газрын анхны айлчлал байв. Энэ удаагийн айлчлал нь түүний Засгийн газрын гишүүнээр сонгогдсоны дараах хоёр дахь айлчлал юм.

2020 оны хоёрдугаар сарын 27-нд БНХАУ-д Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга айлчилсан билээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here