Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргалыг огцруулжээ

0
13

Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргалыг ажлаас нь огцруулжээ. Тодруулбал тус аймгийн ИТХ өчигдөр ээлжит бусаар хуралдаж, Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцжээ.

Хуралд оролцсон 39 төлөөлөгчийн 21 буюу 53,8 хувь нь оролцсоны 18 нь МАН, гурав нь АН-ын төлөөлөгч байсан байна. Ингээд санал хураахад хуралд оролцсон нийт төлөөлөгчдийн 20 нь огцруулах саналыг дэмжсэн байна.

Хуралдааныг өглөө 10.00 цагт товлосон ч АН-ын бүлгийнхэн 15.00 цаг болгон хойшлуулсан. Улмаар 18.20 цагт эхэлж, 19.30 цагт өндөрлөжээ. Аймгийн Засаг даргыг огцруулсан ИТХ-ын тогтоолыг Ерөнхий сайдад уламжилна.

Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргалыг огцруулах асуудлыг наадмын өмнөөс засгийн түвшинд яригдаж эхэлсэн байсан юм. Өнгөрөгч 2020 оны орон нутгийн сонгуулиар Архангай аймагт АН 20 суудал, МАН 19 суудал авсан. Орон нутгийн сонгуулийн дараа буюу 11 дүгээр сард Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Д.Золжаргалыг Архангай аймгийн Засаг даргаар томилсон юм. 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here