Х.Нямбаатар: Шүгэл үлээгчийн тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барина

0
15

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Монгол Улс авлигын индексээр дэлхийн 180 улсаас 111-т жагсаж байгаа. Засгийн газраас хоёр жилийн хугацаанд энэхүү байрыг хоёр оронтой тоонд оруулах зорилт тавин Ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг томилсон. Тэгвэл Ажлын хэсэг өчигдөр анхны хурлаа хийжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, “Өчигдөр ажлын хэсэг хуралдаж хэд хэдэн шийдвэрийг гаргасан.

Нэгдүгээрт, 11-11 төв дээр иргэдээс төрийн албан хаагчдаас үзүүлж буй хүнд суртал, авлига шан харамж нэхэж буй талаарх мэдээллийг байнга авна,

Хоёрдугаарт, И-Монголиа сайт дээр авлигатай холбоотой тусдаа цэс гаргана,

Гуравдугаарт, төрийн байгууллагын албан тушаалтны үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх салбар ажлын хэсэг үйл ажиллагаа явуулах, зарим байгууллага дээр ажлын байрны зураг авалт зохион байгуулж, ажлын давхардлыг арилгах, төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдэлд байгууллага тус бүрээр үнэлэлт өгөх ажил зохион байгуулна.

Ажлын хэсгийн гол зорилго бол авлигатай тэмцдэг төрийн байгууллагуудын ажлын уялдааг нэгтгэх, төрийн байгууллагын хүнд суртлыг арилгах, түүнд үндэслэж, тухайн байгууллагын удирдлага, албан тушаалтнуудад хариуцлага тооцох, ажлаас чөлөөлөх, цаашид төрийн үйлчилгээг цахимжуулах үйл ажиллагааг зохион байгуулах юм.

Наймдугаар сард багтааж Засгийн газраас Шүгэл үлээгчийн тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барих үүрэг авлаа. Мөн Улс төрийн намын тухай хуулийг батлан гаргана. Намуудын санхүүжилтийг тодорхой болгох зэрэг хууль эрх зүйн шинэчлэлт хийнэ. Хамгийн их авлигад өртсөн байх магадлалтай салбар бол төрийн болон орон нутгийн өмчит байгууллагууд. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар ямар төрлийн бизнесийг төр хийх вэ, ямар төрлийн бизнесийг хийж болохгүй вэ гэдгийг тодорхой болгоно. Эдгээр компанийн удирдлагыг хэрхэн төрөөс хараат бус, ангид байлгах талаар хууль эрх зүйн зохицуулалт хийнэ. Ажлын хэсэг долоо хоног тутамд хуралдаж, ажлын үр дүнг Засгийн газарт тайлагнах үүрэг хүлээсэн” гэлээ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here