Шадар сайд С.Амарсайханы орлого 2020 онд 1.7 тэрбум төгрөгөөр өсчээ

0
22

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг ил болгосон байна. 

Нэг жилийн хугацаанд орлого нь хамгийн өссөн сайд нарыг Л.Энх-Амгалан, С.Амарсайхан нар тэргүүлж байна. 
БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн орлого 3.2 тэрбум, Шадар сайд С.Амарсайханы орлого 1.7 тэрбум төгрөгөөр өсжээ.

Харин Зам тээврийн сайд Л.Халтарын орлого 196 сая

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханых 109 сая

Уул уурхайн сайд Г.Ёндонгийн орлого 63

Эрүүл мэндийн сайд С.Энхболдынх 6 сая төгрөгөөр тус тус буурсан байна. 

Гэр бүлийн орлогын хувьд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарынх жилийн хугацаанд 48 сая төгрөгөөр, Эрчим хүчний сайд Н.Тавинбэхийнх 58 сая төгрөгөөр тус тус өссөн бол ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханых 45 сая төгрөгөөр буурчээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here