Засгийн газар маргааш ээлжит бусаар хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэнэ

0
20

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК-ын Шуурхай штабт ажиллах үеэрээ Засгийн газар Авлигын индексийг бууруулах комисс байгуулахаар болсныг мэдэгдсэн билээ.Засгийн газар маргааш буюу /2021.07.16/ ээлжит бусаар хуралдаж, тус комиссыг байгуулах шийдвэрийг албан ёсоор гаргана.

Мөн Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, ХӨСҮТ болон нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдлага, мэргэжилтнүүд өчигдөр дельта хувилбарын SARS-CoV-2 вирус зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлэх талаар хэлэлцсэн байна.

Улмаар гадаад улс орноос ирж байгаа иргэдийг вакцины бүрэн тунд хамрагдсан эсвэл өвчилсөн эсэхээс үл хамааран тусгаарлан ажиглах байранд 14 хоног тусгаарлах саналыг Улсын онцгой комисст хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.Уг асуудлыг маргааш болох Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэн, эцэслэн шийдвэрлэнэ гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here