Спутник вакцины хоёрдугаар тунг өнөөдрөөс нас харгалзахгүй хийнэ

0
17

Спутник вакцины хоёрдугаар тунд өнөөдрөөс эхлэн иргэдийг нас харгалзахгүй хамруулж эхэлнэ гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Монгол Улс ОХУ-ын Спутник-V вакцины 20 мянган тунг өчигдөр хүлээж авсан. Долоодугаар сарын 5-наас эхлэн 65-аас дээш насныханд энэхүү вакцины хоёр дахь тунг хийж эхэлсэн юм.

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1439 тохиолдол илэрчээ. Нийт илэрсэн тохиолдлын 855 нь Улаанбаатар хотод, 584 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Одоогоор вакцины 1-р тунд нийт 2,104,400 хоёрдугаар тунд 1,802,750 хүн хамрагдаад байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here