Л.Халтар: Бараа хил дээр гацсанаас болж Дарханы замын ажил саатсан зүйл байхгүй

0
44

Зам тээврийн хөгжлийн сайд Д.Халтар Дархан-УБ чиглэлийн 204 км замын бүтээн байгуулалттай танилцаж, мэдээлэл өглөө.

Тэрбээр “Долдугаар сарын 10-15-ны хооронд гурав болон тавдугаар багц хучилтаа хийж дуусаад хөдөлгөөнийг нээнэ. Өнгөрсөн оны 11 сард нэгдүгээр багцийн хөдөлгөөн нээгдсэн. Эхний төслийн 130 орчим километр зам хатуу хучилттай болж, энэ сарын 15-нд хөдөлгөөн нээгдэнэ. Голд байгаа 2,4-р багцын хувьд хүндрэлтэй байна. Асуудлыг аль болох хурдан шийдвэрлэхээр ажиллаж байна.

2021 оны гуравдугаар сарын 15-нд замын ажил дуусна гэдэг буруу ойлголт байна. Замын ажил дулааны улиралд явагдагддаг. Өвөл ажил явагддаггүй юм. Би өмнө нь дээр дурьдсан хугацаанд замын ажилдаа гарна гэдгийг хэлсэн.

Хил дээр бараа гацсанаас болж Дарханы замын ажил саатсан зүйлбайхгүй. Гаднаас импортоор оруулж ирдэг бараа материал цөөхөн. Дотоодоосоо хангадаг материалууд бий. Тяньжины боомт дээр нэг хэсэг чингэлэг боогдсон асуудал бий. 3600 орчим чингэлэг хуримтлагдаж, өмнөх бөөгнөрсөн чингэлгээс 286 орчим нь үлдсэн. Урд хөрш машин авахгүй байна гэдгийг бодохоос илүүтэй бид ямар алдаа гаргаж байгаагаа бодох нь хэрэгтэй. Замын-Үүд өөрөө халдваргүй бүс болчихвол машиныг 200, 300-аар нь авья л гэсэн. Хятадын хилийн боомтууд дээр том хариуцлага тооцож байгаа юм билээ. Боомт дээр гаднаас халдвар илэрсэн тохиолдолд тус боомтын удирдах болон холбогдох албан тушаалтнуудыг бүгдийг нь ажлаас чөлөөлөх юм байна” гэлээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here