УЕПГ-аас шалгасан мөнгө угаах гэмт хэргүүдийн 28% нь авлига байна

0
24

УЕПГ Эрүүгийн хуульд заасанчлан мөнгө угаах 245 гэмт хэргийг хянажээ. Үүнээс 82 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн холбогдох этгээдийг яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулснаас 42.6 хувьд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Мөн мөнгө угаах гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад долоон хувиар өссөн талаар мэдээллээ.

Мөрдөн байцаалт явуулсан мөнгө угаах нийт хэргийн 39 хувь нь дангаар зүйлчлэгдсэн, 69.5 хувь нь “Залилах”, 28 хувь нь “Авлига”, 86.5  хувь нь “Татвар төлөхөөс зайлсхийх”, 7.3 хувь нь “Хүрээлэн буй орчны эсрэг”, 21.9 хувь нь “Хулгайлах”, 15.8 хувь нь “Мал хулгайлах” гэмт хэргүүдтэй давхар үйлдэгдсэн байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here