Д.Рэгдэл: ЕБС-ийн тогтолцоонд хүнсний талаар мэдлэг өгөх хэрэгтэй байна

0
35

“Монгол Улсын Хүнсний тогтвортой тогтолцоо” сэдэвт үндэсний хэлэлцүүлэг боллоо. Энэ үеэр ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл байр сууриа илэрхийллээ.

Тэрээр “Хүнсний асуудал бол мөнхийн асуудал. Манай улсын хүнсний тогтолцоонд буй хамгийн том бэрхшээл нь монголчууд хүнсний талаар мэдлэггүй. Энэ талаар юу ч мэдэхгүй. Ямар хүсэнд хичнээн калори байдаг, ямар амин хүчилтэй талаар ерөөсөө мэддэггүй.

Мөн сүүлийн жилүүдэд хүнсний салбарын судалгаа, хөгжүүлэлтийн ажил зогсчихсон байна. Үүний тул бидэнд:

  1. Хүнсний судалгаа хөгжүүлэлтийг хийдэг төрийн эрдэм шинжилгээний байгууллага хэрэгтэй.
  2. Ерөнхий боловсролын сургуулийн тогтолцоонд хүнсний талаар мэдлэг өгөх хэрэгтэй байна. Нийгэм судлалын хичээлээс хүнсний мэдлэг олгох хичээл нь илүү хэрэгтэй” гэв.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here