Дээд шүүхийн шүүгчид МАН-ын даргаар Л.Оюун-Эрдэнийг бүртгэх эсэхийг хэлэлцэнэ

0
26

МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдсон тул тус намын даргаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сонгогдсон. Тэгвэл түүнийг МАН-ын даргаар бүртгэх эсэх Улсын дээд шүүхийн хурал маргааш зарлагдсан байна.

“Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдөр товлогдлоо. Хуралдаанаар хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай Монгол Ардын намын хүсэлтийг хэлэлцэнэ.

Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь хэсэгт заасны дагуу Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирлыг томилох асуудлыг Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулна” гэж Улсын Дээд шүүхээс мэдээллээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here