“Орон нутагт зорчих өрхийн 5-аас дээш насны нэг хүүхдээс түргэвчилсэн шинжилгээ авна”

0
25

Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрийг УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээллээ.

Тэрбээр, “Улаанбаатар хот орчмын амралтын газрууд УОК-той хариуцлагын гэрээ хийсэн. Тиймээс иргэдэд орон нутаг зорчхоос илуү хот орчимдоо амрахыг зөвлөж байна. Орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг түр журмаар зохицуулж буй. Тодруулбал, вакцины бүрэн тунд хамрагдаад 14-өөс дээш хоносон, өвчлөөд эдгэрсэн хүмүүс баримтаа үзүүлээд зорчино. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас вакцинд хамрагдаагүй бол РСR болон түргэвчилсэн шинжилгээг өгөөд шалган нэвтрүүлэх товчоогоор орно.

Мөн хөдөө орон нутагт зорчиж байгаа өрхийн нэг хүүхдээс шинжилгээ авахаар болсон. Mk;jeeldgl8 5-аас дээш насны хүүхдээс  шинжилгээ авч, хариуд үндэслэн нэвтрүүлнэ. Учир нь 0-18 насны 27, 480 хүүхэд өвчлөөд байгаа бөгөөд энэ нь нийт тохиолдлын  21,7 хувийг эзэлж байгаа юм. Хязгаарлалт тогтоосон эсэхээс үл хамаарч тухайн аймаг, сум өөрийн харьяат амралт, жуулчны газруудтай хариуцлагын гэрээ байгуулна. Амралт, жуулчны газраар үйлчлүүлэх бол рхийн болон хамт олны гишүүдийн тоо 5-аас хэтрэхгүй хүний бүрэлдэхүүнтэй байна” гэлээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here