Д.Зоригоо: Хятадын талд очсон барааг задлаад, дээжээс нь сорьц авахаар вирус илрээд байна

0
27

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Замын-Үүд суманд ажиллаж буй. Энэ үеэр Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга асан Д.Зоригоо дараах тайлбарыг өглөө.

Тэрээр “Экспортын ачаа яагаад явахгүй байгаа вэ гэхээр манай халдвар хамгааллын дэглэмтэй  холбоотой. Өнөөдөр экспортын мах урд хөрш рүү гарахгүй байгаа шалтгаан нь манай аж ахуйн нэгжүүд хариуцлагагүй байна. Баглаа боодлоо ариутгаж чадахгүй байгаа учраас Хятадын гааль дээр очоод сорьц авахад коронавирус илэрээд байгаа. Жишээ нь мах махан бүтээгдэхүүн, самарнаас илэрчихсэн байна. Аж ахуй нэгж байгууллага ачихдаа тухайн баглаа боодол, хайрцаг савтай юмаа ариутгаж, халдваргүйжүүлээд, лацдах ёстой. Ингээд ирсэн барааг нь Замын-Үүдийн халдвар, хамгаалалтын газар ариутгаад гаргах ёстой юм. Гэтэл Хятадын талд очсон барааг задлаад дээжээс нь сорьц авахаар вирус илрээд байна.

Мөн тэрээр өөрийг нь энэ шалтгаанаас болж ажлаас чөлөөлж байгаа эсэхийг асуухад “Томилж болсон бол чөлөөлж болох эрх нь байгаа учраас хамаагүй. Төрийн ажил явдгаараа л явна. Хамгийн гол нь гаалийн байгууллагад машины очер, дугаар, зөвшөөрөл өгөх хамаагүй. Авто тээврийн үндэсний төв зөвшөөрөл өгөөд, оруулдаг. Орж ирсэн машинуудад бид гаалийн хяналт, шалгалтаа хийгээд л гаргадаг. Түүнээс биш гаалийн байгууллага машиныг “урдуур хойгуур” оруулах асуудал байхгүй. Хууль хяналтын байгууллага шалгасан” гэв.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here