Их Британид иргэдээ заавал амны хаалт зүүхийг шаардахгүй, тусгаарлалтын дүрэм журмуудыг цуцална

0
29

Коронавирусний халдварт өвчний нөхцөл байдал сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд нэлээд тогтворжсон хэмээн ДЭМБ-аас мэдээллээ.

“Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинд 2.6 сая орчим хүн халдвар авч, 54 мянга орчим хүн нас  баржээ. Халдварын нөхцөл байдал 2, 3 сарын өмнөхтэй харьцуулахад дээрдсэн байна. Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд халдварын нөхцөл байдал нэлээд тогтворжжээ.

Гэхдээ зарим улс оронд халдварын тохиолдол буурч байгаа бол заримд нь өсч байна. Халдварлах хурдац өндөр, илүү аюултай байж болзошгүй шинэ хувилбаруудын тархалт нэмэгдэж, зарим улс орнууд хязгаарлалтын дэглэмүүдээ сулруулж байгаа зэрэг олон хүчин зүйлс халдварын тархалтад нөлөөлж байна” гэж ДЭМБ-ын Онц байдал, эрүүл мэндийн салбарын хөтөлбөр хариуцсан захирал Майкл Райан мэдээллэв.

Зарим улс орнууд хязгаарлалтын дэглэмээ сулруулж байна. Тухайлбал, Их Британид иргэдээ заавал амны хаалт зүүхийг шаардахгүй, тусгаарлалтын дүрэм журмуудыг цуцална хэмээн тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгджээ. Гэрт хамгийн ихдээ зургаан хүн цугларах, гэрээсээ ажиллах шийдвэрүүдийг цуцлах төлөвлөгөөтэй бөгөөд эцсийн шийдвэрээ энэ сарын 12-нд зарлах аж.

“Дельта” хувилбарын вирусын тархалт нэмэгдэж буй цаг үед энэхүү шийдвэр нь алдаатай болохыг шинжээчид анхааруулж буй юм. Хариуд нь Жонсон шийдвэрээ цуцалсан ч иргэд олон нийтийн газар цуглахдаа амны хаалтаа зүүх шаардлагатай гэдгийг онцолжээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here