“Хөх чоно” С.Дамдин таалал төгсчээ

0
54

 Олон уран бүтээлд сайхан монгол эрийн дүрийг бүтээж, тайз, дэлгэцнээ мөнхөлсөн МУГЖ.С.Дамдин буюу  бид  Дамдин  баавай тэнгэрийн орноо заларчээ.

1943 оны долдугаар сарың 15-нд Булган аймгийн Бугат сумын нутаг Ханжаргалант уулын баруун суганд эхээс мэндэлсэн түүнийг “Их замын эхэнд” киноны Хөх чонын дүрээр нь ард тvмэн андахгvй.

1967 онд УБДС-ийн кино драмын анги төгсөж, тус оноос УДЭТ-т жүжигчнээр ажилласан. 2010 онд гавъяат жүжигчин цол хүртсэн. Мөн Оросын Холбооны Буриад улсын гавьяат жүжигчин билээ. 1967 оноос өнөөг хүртэл 160-аад жүжиг, 50 орчим кинонд гол болон туслах дүр бүтээсэн байна.

Театрын тайзнаа тоглосон жүжгүүдээс дурьдвал, “Любовь Яровая”-гийн Кутов, “Наянчулууны ой”-н Эрдэнэ-Очир, “Өрсөлдөөн”-ий Тулгаа, “Анхны тулаан”-ы Лепешинский, “Хөөрхий дээ, Марат минь”-ийн Марат, “Арын албаныхан”-ы Сүхбаатар жанжин, “Нүд”-ийн Дугар, “Цаг өөр болжээ”-гийн Ваган, “Би яагаад”-ын Чагнаа, “Хоёр эзний ганц зарц”-ын Бригелла, “Хурлын дараа”-гийн Сүхээ, “Бумбат эрдэнэ”-ийн Дорж, “Аз жаргалын эрэлд”-ийн Геннадий, “Нэгэн нярвын паян”-ы Дорж, “Буурай аав”-ын Буянтогтох, “Их авхай”-н Амгалан, “Унаган хайр”-ын Чагдал, “Шинэ зам”-ын Сүхбаатар, “Буэнос-Айресаас хийсэн сурвалжлага”-ын Эрнесто Рохос, “Гургалдайн дуут шөнө”-ийн Фирсов, “Байцаагч түшмэл”-ийн Осип, “Нулимсны наадах инээд”-ийн Дэмчиг, “Буцах хаяг”-ын Нямбуу, “Халуун газар”-ын Баасан, “Амин булаг”-ийн Донгой, “Тамын дурлал”-ын Кебот, “Ромео Жульетта”-гийн Эскаль ван, “Цахлай”-н Шамраев, “Эрлэгийн данс”-ийн Жанчив, “Саран хөхөө”-гийн Дэрэм, “Шөнө амталсан нулимс”-ын Халзангийн дүрийг бүтээжээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here