Л.Оюун-Эрдэнэ: Хүн амынхаа 60 хувийг вакцинжуулснаар олон эрсдэлээс хамгаалсан

0
79

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймагт ажиллах үеэрээ сэтгүүлчдийн асуусан асуултад хариулав.

Тэрбээр, “ДЭМБ-аас  цар тахалтай холбоотой хоёр л зүйлийг зөвлөж байгаа. Нэгдүгээрт, вакциныг яаралтай хийх. Вакцины хувьд судлаачдын дүгнэлтээр дэлхийн улс орнуудтай адил үр дүн гарч байна. 

Хоёрдугаарт, өөрийгөө хамгаалах, халдвар хамгааллын дэглэмээ баримтлах. Үүнд Засгийн газар иргэдтэйгээ хамтарч ажиллахаас өөр гарцгүй.

Бид бүх хөдөлгөөнд өдөр тутам хяналт тавих боломжгүй. Дэлхий нийт хүчин мөхөстөж буй энэ нөхцөлд хэн нэгнийгээ буруутгах нь оновчтой шийдэл биш. Тиймээс эмч эмнэлгийн ажилчдадаа урам өгөх хэрэгтэй. Цар тахлыг улс төржүүлэлгүйгээр унасан эдийн засгаа хэрхэн сэргээх талаар бүгд хамтарч ажиллах ёстой. Хэдийгээр олон хүний амь эрсэдсэн эмгэнэлтэй нөхцөл байдалд хүрч, баяр наадмаа хойшлуулсан ч энэ богино хугацаанд хүн амынхаа 60 хувийг вакцинжуулснаар олон хүний амь аврагдсан.

Вакцин хийлгэсэн ч халдвар авсан хүмүүс ханиадтай төстэй хэлбэрээр хөнгөн тусч байна. Уушгинд нь ямар нэгэн хөнөөлтэй зүйл үлдэхгүй байна. Хэрэв Ковакс хөтөлбөрийн дагуу явсан бол өнөөдөр 250-300 мянган тун вакцинтай л байх байсан гэдэг бол бодит үнэн. Энэ хөтөлбөрийн дагуу явсан бол сая тохиолдсон хоёр давалгаанд одоогийноос хэд дахин илүү хүндрэлтэй нүүр тулах байсныг ойлгох хэрэгтэй. Дэлхийн ихэнх улсууд бидний хүн амынхаа 60 хувийг вакцинжуулсан түвшинд хүрэхийн тулд хамгийн багадаа 8 сараас 1 жил болно гэж байгаа юм.

Дельта вирус гээд олон хувилбарууд үүсч байна. Тиймээс дэлхий нийт цар тахлыг сөрж, дасан зохицож  эдийн засгаа сэргээн, эрүүл мэндээ хамгаалах тактик руу шилжиж байна.

Хөл хорио бүтэн шийдэл биш юм. Тухайн үед л халдварын эрчмийг бууруулах ч хөл хорио тавигдмагц буцаад халдвар нэмэгдэнэ. Хөдөлгөөн ихсэх тусам асуудал нэмэгдэж, хорихоор эдийн засаг уначихдаг. Есдүгээр сард сургуулийн үйл ажиллагааг нээвэл хөдөлгөөний эрчим нэмэгдэнэ. Тиймээс энэ тал дээр илүү болгоомжтой хандах хэрэгтэй. Тиймээс вакцинд хамрагдаагүй бүлэгтээ илүү анхаарах хэрэгтэй.

Зургадугаар сарын 15-нд халдварын тохиолдол буурна гэсэн судалгааны үр дүн яагаад гараагүй талаар асуусан. Хөдөлгөөний эрчим нөлөөлсөн. Хэн нэгнийг буруутгахыг хүсэхгүй байгаа ч шагнал, сонгууль нөлөөлсөн. 16 мянган шагнал тараагдсан. Үүний 11 мянга нь алдарт эхийн одон. Шагнал, урамшуулал авсан хүмүүс гэр бүлийн хүрээнд жижиг хэмжээний дайллага, цайллага маягийн зүйл тэмдэглэсэн. Үүний дараа сонгууль болсон. Сонгуулиар орон нутагт халдвар тарах зүйл байсан. Төрийн сонгууль учир болохоороо болох ёстой. Манайхан шагналыг чухалчилдаг ард түмэн. Түүнийг ч би буруутгахгүй байгаа. Гэхдээ цааш цаашид болзошгүй эрсдэл бүхий хөдөлгөөнүүдийг хязгаарлахыг хүсч байна.

Сая баяр наадам гээд бас хоёр талцлаа. Нэг хэсэг нь баяр наадам тэмдэглэнэ, нөгөө хэсэг нь тэмдэглэхгүй гээд л. Гэхдээ энэ асуудлыг жагсаал цуглаан болсон гээд л шийдчихсэн юм биш. Хамгийн багадаа 16 мянган хүн цугларч, наадмаар хоёр эрсдэл үүсэх талаар ЭМЯ болон халдвар судлаач нар надтай уулзаж, хэлсэн. Нийслэлийн хөдөлгөөн ихэснэ. Тиймээс Олимп хүртэл хойшилж болсон юм чинь наадмаа хойшлуулая гэж шийдсэн. Наадмаа нэг жил хойшлуулж, Ардын хувьсгалын 101 жилийн ойтой хамт тэмдэглэхээр болсон. Эрүүл мэндийн асуудлыг  нэгдүгээрт тавьж, долдугаар сарын 1 хүртэл хүлээе гэсэн. Долдугаар сарын 1-нд хурал болсон. Эрүүл мэндийн салбарынхан эрсдэлтэй гэж үзэж байгаа талаар би Ерөнхийлөгч болон УИХ-ын дарга, хэд хэдэн албан тушаалтанд хэлсэн. Гэтэл өглөө болсон уулзалтын талаарх мэдээлэл задарсан юм шиг байгаа юм. Наадам хойшлох нь ойлгомжтой болсон үед нэлээд эрчимтэй асуудлууд үүссэн. Мэдээж Ардчилсан оронд үзэл бодлоо илэрхийлэх нь зүйтэй, байх л асуудал.

Наадам хийхийг хүсч байгаа тал нь асуудлыг хөндөх биш Эрүүл мэндийн салбараа л бододж Засгийн газраас шийдвэрээ гаргасан. Эрүүл байвал өшөө олон наадмыг үзнэ. Баяр наадамтай холбоотой асуудлыг эрт шийдсэн. УОК-оос халдварын нөхцөл байдал 14 хоногтоо бураах үгүйг харая гэсэн. Тэгээд долдугаар сарын 1-нд  шийдвэрээ гаргана гэж өмнө нь хэлсэн. Засгийн газар ажиллаж байгаа хүмүүс, ялангуяа Ерөнхий сайдын хувьд байнга мэдээлэл, ярилцлага өгөх боломжгүй, цаг зав ч байхгүй” гэлээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here