​Х.Нямбаатар: Иргэдийн хурууны хээний мэдээлэл ямар ч хяналтгүй байна

0
30

УИХ-ын чуулганаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр хувь хүнтэй холбоотой, төрийн байгууллагын эрхлэх асуудлын хүрээний хувь хүний нууцтай холбоотой мэдээллүүд явж байгаа харагддаг. Өрсөлдөгчийнхөө нэр хүндийг унагаах янз бүрийн зорилгоор гардаг. Тэр мэдээллүүд төрийн байгууллагуудаас гардаг. Энэ хуулиар арилжааны зориулалтаар янз бүрийн апп-ууд гарч ирж байна. Тэр апп-ыг татахад хурууны хээ болон хувийн мэдээлэл авдаг. Энэ болж байна уу?

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Энэ хуулийн гол зохицуулалт нь хувь хүний мэдээллийг хэрхэн хамгаалах вэ? гэсэн асуудлуудыг зохицуулна. Энэ хууль батлагдвал томоохон сүлжээ дэлгүүрүүдийн хөнгөлөлтийн картад агуулагдах үйлчлүүлэгчдийн хувийн мэдээллийг авч устгах ажлыг зохион байгуулна. Энэ мэт хувийн мэдээллүүд төрд хадгалагдана.

Хувь хүний мэдээлэл дэлгүүрүүдэд байх нь урхагтай. Хувь хүний нууцын тухай хууль 1995 онд анх батлагдсан. Энэ хуульд хувийн мэдээллээ иргэн өөрөө хариуцдаг байсан бол одоо хувийн мэдээллийг хамгаалахад төрийн оролцоо шаардлагатай болсон. Хувь хүний биометрик мэдээлэл зөвхөн төрд хадгалагдана. Тухайн хүн хурууны хээгээ уншуулах болон цахим гарын үсгээ ашиглан мэдээллээ авах юм гэв. 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here