Израилийн иргэд буцаад амны хаалтаа зүүж эхэллээ

0
57
Jerusalemites wearing a face mask walk in downtown Jerusalem on January 21, 2021, during the 3rd lockdown due to the COVID-19 coronavirus pandemic. Photo by Olivier Fitoussi/Flash90 *** Local Caption *** קורונה קניות רחובות רחוב חנויות סגורות סגר שלישי תחנה מרכזית

Дотоод орчинд коронавирусний халдварын тохиолдол нэмэгдэж эхэлсэнтэй холбоотойгоор Израилийн Эрүүл мэндийн яамнаас иргэддээ амны хаалт зүүх шаардлага тавьжээ. 

Энэхүү шаардлага зургаадугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлсэн байна. Иргэд нээлттэй гадаад орчноос бусад бүхий л газар амны хаалтаа зүүх ёстой болсон аж. 

Харин спортоор хичээллэх үедээ зүүхгүй байж болох гэнэ. Мөн долоо хүртэлх насны хүүхдүүд амны хаалт зүүх шаардлагагүй гэжээ.

Хүн амынхаа талаас илүү хувийг коронавирусний эсрэг вакцинд хамруулсан улсуудын тоонд Израил багтсан ч халдвар хамгааллын дэглэмээ эргээд чангаруулж эхэлсэн байна. Тус улсад зургаадугаар сарын 1-нээс бараг бүх байгууллага хязгаарлалтуудаа цуцалж, зургаадугаар сарын 15-наас дотоод орчинд амны хаалт зүүхээ зогсоогоод байжээ.

Израилд энэ сарын эхээр халдвар бүртгэгдээгүй байсан бол сүүлийн өдрүүдэд хоногт коронавирусний халдварын 100 тохиолдлоор нэмэгдэх болсон байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here