Ц.Нямдорж: Энэ он болон ирэх жилийн тухайд Чингис, Гэрэгэ бондын асуудал бий. Их бэрхшээлтэй

0
45

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж “Нэг жилийн төлөвлөгөөний тухайд анх удаа орж ирж байгаа баримт бичиг. Цаашид боловсронгуй болгоно. Сая жуулчин оруулах ёстой гэдэг яриа гарч байна. Дэлхий хорионд орчихсон байхад сая жуулчны асуудал ярихад хэцүү.

Цаашид жилийн төлөвлөгөөг ямар хэлбэрээр гаргах вэ гэдэг нь асуудал болоод байна.

Энэ жил, ирэх жилийн тухайд Чингис, Гэрэгэ бондын асуудал бий. Энэ бол нилээн бэрхшээлтэй. Өрийн удирдлагын хууль, стратеги хоёроор Засгийн газарт өрийн зохицуулалт хийх эрх өгсөн.

Энэ жилийн тухайд улсын төсөв батлах үед 2.4 их наяд төгрөгт багтааж ийм зохицуулалт хийх эрх олгосон. Энэ хүрээнд Засгийн газар тодорхой шийдвэр гаргасан

” гэлээ. 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here